Өнөөдөр Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Ганхүү, НОСК-н дарга М.Говьсайхан болон төслийн зохицуулагч Д.Авирмэд нар тус орон сууцны газар чөлөөлөлтөд хамрагдсан 5 айлд гэрээний дагуу үйлчилгээний талбай, авто зогсоолын хамт, орон сууцны түлхүүр гардууллаа.
Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн загвар орон сууцны барилга угсралтын ажлыг бүрэн дуусган 2022 оны 8-р сарын 22-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.
Орон сууцны барилга угсралтад 5 айлын газрыг чөлөөлж, хөрсний бохирдлыг ариутгаж ногоон байгууламж, тохижилттой төвийн цэвэр ус, халуун ус, халаалтад бүрэн холбогдсон, 1 давхартаа үйлчилгээ, авто зогсоолтой, бүрэн цутгамал, төмөр бетон хийцлэлтэй, дулааны алдагдал багатай эрчим хүчний хэмнэлттэй 20 айлын орон сууцыг бүрэн барьж ийнхүү ашиглалтад орууллаа.