Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, амьдрахад таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх нь” техникийн туслалцааны төсөл 2022 оны 6-р сараас эхлэн Баянхошуу болон Сэлбэ дэд төвд хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус төслийг хэрэгжүүлэгч багаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл болон Улаанбаатар хотын Ногоон Орон Сууц төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн, зөвлөхүүдэд “Залуусын Утга Учиртай Оролцоо” сэдэвт сургалтыг 9-р сарын 20-ны өдөр төсөл хэрэгжүүлэх нэгжийн хурлын танхимд зохион байгууллаа. Тус сургалтыг Азийн хөгжлийн банкны залуучуудын утга учиртай оролцоог хариуцсан мэргэжилтэн Айрис Калауаг болон төслийн олон улсын харилцаа холбоо, түншлэл хариуцсан зохицуулагч Свитун Ф Рамбл нар чиглүүлж, залуучуудын утга учиртай оролцоо гэж юу вэ, залуучуудын оролцоо яагаад чухал вэ, залуучуудын оролцоог хангахад юуг анхаарах ёстой вэ зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулж, харилцан туршлага солилцож, төслийн хэрэгжилтийн үе шат бүрт залуучуудыг хэрхэн идэвхтэй оролцуулах тухай хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдаа анхаарч ажиллахаар боллоо.
“Залуусын утга учиртай оролцоо” сургалт зохион байгуулагдлаа
2022/09/21