1. Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 2”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Дамбадаржаа дэд төв орчмын гадна цахилгаан болон мэдээлэл холбооны шугам сүлжээ, мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлыг (цаашид “ажил” гэх) гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
DAEC: Дамбадаржаа дэд төв орчмын гадна цахилгаан болон мэдээлэл холбооны шугам сүлжээ, мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил /дахин зар/ | Энэхүү ажил нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хороо, Дамбадаржаа дэд төвийн “DAEC”-т хамрах дараах 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1. Нийт 3290м трассын урттай 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам нийлүүлэх, угсрах, зам талбайн нөхөн сэргээлтийн ажил. 2. 10кВ-ын цахилгааны хаалттай хуваарилах байгууламжийн барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил 1 иж бүрдэл, 2х400кВА хүчин чадалтай 10/0.4кВ-ын хаалттай дэд өртөөний барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах ажил 1 иж бүрдэл 3. Нийт 5940м трассын урттай 6+0, 4+0, 2+0 яндантай холбооны сувагчлал, 4800м урт 24 корын шилэн кабелийн бараа материал нийлүүлэх, угсрах, зам талбайн нөхөн сэргээлтийн ажил. Нийт 248.6м2 талбайтай зоорийн давхар бүхий нэг давхар Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилгын материал нийлүүлэх, барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалт, холбогдох гадна инженерийн шугам сүлжээ, тохижилт, ногоон байгууламжийн ажил. |
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 i) Цутгамал төмөрбетон араг бүтээцтэй зоорийн давхар бүхий 250м2-с багагүй талбайтай барилгыг дотор болон гадна инженерийн хангамжийн шугам сүлжээний хамт иж бүрнээр нь гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх; ii) 10кВ-ын хаалттай хуваарилах байгууламж, 400кВА-аас багагүй чадалтай цахилгааны иж бүрэн хаалттай дэд өртөө, 10кВ-ын 1км-ээс багагүй урттай цахилгаан дамжуулах кабель шугамын ажил гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх; iii) 4+0 яндантай 1.5км-ээс багагүй урттай холбооны худаг, сувагчлал, 24-өөс багагүй кортой 2км-ээс багагүй урттай шилэн кабелийн ажил гүйцэтгэж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх;
4.2 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор 4 жилийн (2018, 2019, 2020, 2021) аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг гурван жилд эерэг буюу ашигтай байвал зохино.
4.3 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 3.5 тэрбум төгрөг байх;
4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 860 сая төгрөг байх;
4.5 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 4.0 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай.
- БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1
Харилцааны холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл “Б” ангилал:
- Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар
Эрчим хүчний яамны:
- ТЗ-2.1 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын:
- 2.8.2.6 Зам, талбайн тохижилтын ажил хийх, засварлах
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn. цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 280,000.00 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөн баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
For foreign transfers: Account Name: Ministry of Finance of Mongolia Details of payment: 100900011946 Bank Account No: 340101868003 Bank Name: State Bank of Mongolia, Bank Address: Ulaanbaatar, Mongolia SWIFT Code: STBMMNUB Correspondent bank: Kookmin Bank SWIFT Code: CZNBKRSE Account No (USD): 7968USD019 | Дотоод шилжүүлэг: Дансны нэр: УБХГХХ,ХОДХТөс 1 MON-3099 урсгал Банкны хаяг: Төрийн сан, (MNT): 100900011946 |
6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
- Хаяг: Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө, Сүхбаатар дүүрэг, Амарын гудамж-8, 8-р хороо, Moнгол Улс, Улаанбаатар хот 14250,
- Утас: +976 70003099 хаягт
- Цахим шуудан: procurement@ub-subcenter.mn
7. Тендерийг доорх хаягаар
- Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Амарын гудамж-8, Улаанбаатар хот 14250 Moнгол Улс
- Утас: +976 70003099
- тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
- тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.