1. Монгол улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Толгойт дэд төвд баригдах сургалтын төвийн барилгын барилга угсралтын ажлыг (цаашид “ажил” гэх) гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
TBC (дахин зар): Толгойт дэд төвд баригдах сургалтын төвийн барилгын барилга угсралтын ажил | Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт дэд төвд баригдах сургалтын төвийн барилгын барилга угсралтын ажил үүнд: зам талбай гэрэлтүүлэг, гадна шугам, сүлжээний ажлууд хийгдэнэ. |
3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
4.1 (i) 1,500 м.кв-с багагүй талбайтай, хоёр давхар болон түүнээс дээш, цутгамал төмөрбетон хийцтэй барилгын барилга угсралтын ажлыг иж бүрэнээр хийж гүйцэтгэсэн туршлагатай байх; (ii) Цахилгааны хаалттай дэд өртөөний барилгын барилга угсралтын ажлыг тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулгын ажлын хамт иж бүрнээр хийж гүйцэтгэсэн туршлагатай байх;
4.2 Санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах зорилгоор 4 жилийн (2018, 2019, 2020, 2021) аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг гурван жилд эерэг буюу ашигтай байвал зохино.
4.3 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 3,8 тэрбум төгрөг байх;
4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 950,000,000 төгрөг байх;
4.5 Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 3,8 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1
Эрчим хүчний яамны: ТЗ-2.1 ЭСХҮЛ Барилга, хот байгуулалтын яамны БА-3.5.
Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
For foreign transfers: Account Name: Ministry of Finance of Mongolia Details of payment: 100900011946 Bank Account No: 340101868003 Bank Name: State Bank of Mongolia, Bank Address: Ulaanbaatar, Mongolia SWIFT Code: STBMMNUB Correspondent bank: Kookmin Bank SWIFT Code: CZNBKRSE Account No (USD): 7968USD019 | Дотоод шилжүүлэг: Дансны нэр: УБХГХХ,ХОДХТөс 1 MON-3099 урсгал Банкны хаяг: Төрийн сан, (MNT): 100900011946 |
6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
- Хаяг: Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө, Сүхбаатар дүүрэг, Амарын гудамж-8, 8-р хороо, Moнгол Улс, Улаанбаатар хот 14250,
- Утас: +976 70003099 хаягт
- Цахим шуудан: procurement@ub-subcenter.mn
7. Тендерийг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр
- Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө, Сүхбаатар дүүрэг, Амарын гудамж-8, 8-р хороо, Moнгол Улс, Улаанбаатар хот 14250,
- Утас: +976 70003099 хаягт
- тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2022 оны 05 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
- тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2022 оны 05 дүгээр сарын 30-ны өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.