Худалдан авах ажиллагааны бодлого, дүрэм, журам
2019/01/01
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр"-ийг Монгол Улсын Их Хурлаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталсан. Уг хэлэлцээрт зааснаар "Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн худалдан авах ажиллагаа Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмаар явагддаг.
"Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр"-ийн "Худалдан авах ажиллагаа" хэсэгт зааснаар:
“Зээлийн шугамаас санхүүжих бүх бараа, ажил худалдан авах ажиллагааг 2013 онд батлагдсан Азийн хөгжлийн банкны 'Худалдан авах ажиллагааны журам' /тухай бүр нэмэлт, өөрчлөлт орсон/-ын дагуу явуулна.”
Төслийн хүрээнд санхүүжигдэх бүх ажил, бараа худалдан авалтыг Азийн хөгжлийн банкны доорх худалдан авах ажиллагааны заавар журмыг баримтална.
Төслийн хүрээнд санхүүжигдэх бүх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг Азийн хөгжлийн банкны доорх худалдан авах ажиллагааны заавар журмын дагуу сонгон шалгаруулалт хийнэ.