“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн гэрээт барилгын ажил гүйцэтгэгч нарт зориулан "Жендерийн тэгш байдал, хөдөлмөрлөх эрх, ажлын байран дахь бэлгийн дарамтын ойлголт болон түүнээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг 2024 оны 3 сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад нийт 27 барилгын компанийн ажилчид хамрагдсанаас 7 эмэгтэй оролцогч байв.
Сургалтыг төслийн зөвлөх багийн Хуулийн зөвлөх болон Нийгэм, жендерийн мэргэжилтэн хөтлөн явуулсан ба авлигал албан тушаалын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай ойлголт, Азийн хөгжлийн банкны нийгмийн хамгааллын бодлого, хөдөлмөрийн эрх, хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн тэгш байдлыг хангах, барилгын салбарт баримталж буй жендэрийн бодлого, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт, ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг, мэдээлэл өглөө. Мөн сургалтын үеэр бодит кейс, дасгал ажлууд хийж, байгууллагын дотоод журамд хэрэглэгдэх ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг жишээ журам, заалтыг өгч, бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон юм.