Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал 2014 оны 05 дугаар сарын 23-ний өдөр соёрхон баталсан.