“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн II үе шат болох Дамбадаржаа дэд төвд баригдах Дулааны станцын ажил эхлэхтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэд, хорооны ажилтнууд, хэсгийн ахлагч нарт зориулсан мэдээлэл солилцох уулзалтыг 2024 оны 9 сарын 6 өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар тус төслийн ерөнхий танилцуулга, гүйцэтгэгч компани болон дулааны станцын барилга угсралтын ажлын танилцуулга, үргэлжлэх хугацаа зэрэг мэдээллийг хүргэхийн зэрэгцээ барилга угсралтын явцад гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс олон нийтийн аюулгүй байдлын зааварчилгаа, санал гомдлын механизм, Сэлбэ дэд төвийн Бизнес инкубатор төвийн үйл ажиллагааны танилцуулга зэрэг олон талын мэдээллийг өгч, оролцогчидтой санал солилцлоо.