Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс хариуцсан ерөнхий захирал ноён Аюуми Кониши 2017 оны 1 дүгээр сард Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Ажлын айлчлалаар “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хэрэгжилтийн явц болон “Орлогод нийцсэн орон сууц ба хотын шинэчлэл” төслийн бэлтгэл ажилтай танилцан санал, зөвлөмж өгсөн байна.
Ноён Аюуми Кониши төсөл хэрэгжих талбар болох Сэлбэ дэд төвд 2017 оны 1-р сарын 26-ны өдөр зочлон, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцаар зочилжээ. Энэ үеэр ноён Аюуми Кониши төслийн багийнханд орлогод нийцэх орон сууц ба хот шинэчлэлийн төслийн туршилтын дэд төслийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа
Орлогод нийцсэн орон сууцны дэд төсөл хэрэгжих талбай, үр шимийг хүртэгчидтэй уулзав
Дэд төвийн оршин суугчдын суурь судалгааны дүнг танилцуулж байна
Баруун гар талаас: АХБ-ны Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арнауд Хекман, АХБ-ны Зүүн Азийн бүсийн ерөнхий захирал Аюуми Кониши, УБ хотын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга бөгөөд ГХХХОДХТ-ийн захирал П.Баярхүү, ГХХХОДХТ-ийн зохицуулагч Д.Авирмэд