Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл болон Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл “Бишкек” хотын удирдлагууд хооронд хотын хөгжил, дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлага солилцох цахим уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар үг хэлж, туршлага солилцон, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлж, амжилт хүссэн бөгөөд уг уулзалтанд АХБ-ны хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Ганхүү, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон болон Бишкек хотын орлогч Бактьябек Абдиев, Бишкек хотын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтэс, Киргиз улсын сайд нарын танхимын дэргэдэх Архитектур, барилга, орон сууц, нийтийн үйлчилгээний улсын агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хэрэгжүүлэлтийн туршлага, ололт амжилт, суралцсан болон цаашид анхаарах зүйлстэй танилцаж, сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Киргиз улсын нийслэл “Бишкек” хотын 5 байршилд суурь дэд бүтэц, болон нийгмийн барилга байгууламж барихаар бэлтгэж байгаа ба төсөл хэрэгжүүлэх нэгжээс туршлага судаллаа.
Киргиз улсын бишкек хотын удирдлагуудтай туршлага солилцлоо
2022/03/18