Өнөөдөр Төслийн удирдах хороо (ТУХ)-ны хурлыг Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгууллаа. Төслийн удирдах хорооны хурлаар “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүү, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнүүдийг хэлэлцэн батлав.
Хуралд ТУХ-ны дарга буюу Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, төслийн захирал буюу Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, төслийн зохицуулагч Д.Авирмэд, төслийн удирдах хорооны гишүүд болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл оролцлоо.
Мөн хурлаар төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа болон тэдгээрийн үр дүнгүүдийг тайлагнан, төслийн үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлуудыг хэлэлцүүлж, цаашид төслийн үр шимийг олон нийтэд илүү хүртээмжтэй, амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн сайжруулах бүхий л боломжуудыг хэлэлцэн шийдвэрлэв.