“Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, амьдрахад таатай орчинг бий болгоход залуучуудын оролцоог хангах нь” техникийн туслалцааны төсөл хэрэгжихээр боллоо
2022/04/11
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй дэд төвүүдийн хөгжилд залуучуудын оролцоог дэмжих, чадваржуулах зорилготой “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, амьдрахад таатай орчинг бий болгоход залуучуудын оролцоог хангах нь” техникийн туслалцааны төсөл 2022 оны 5-р сараас 12-р сарын хооронд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвд хэрэгжихээр боллоо. Тус хөтөлбөрийн хүрээнд залуучуудын хэрэгцээ шаардлагыг оролцооны аргаар тодорхойлох судалгаа, залуучуудыг чадваржуулах “Залуу элч төлөөлөгч” хөтөлбөр, хотын хөгжил болон хот төлөвлөлтөд залуучуудыг оролцоог хангах үйл ажиллагаанууд хийгдэхээр төлөвлөгдсөн тухай АХБ-ны зөвлөх бөгөөд төслийн харилцаа холбоо, түншлэл хариуцсан зохицуулагч Свитун Румбль хэллээ.