Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арно Хекмантэй уулзаж, Улаанбаатар хотын дагуул хотуудын талаар санал солилцлоо. Уулзалтад мөн Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Улаанбаатарыг олон төвт хот болгон хөгжүүлэх бөгөөд дагуул хотуудыг эдийн засгийн тусгай бүс болгоход нийслэлийн удирдлагуудын зүгээс анхаарч ажиллаж байгаа. Шинэ дагуул хотуудыг байгуулснаар Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэх, төвлөрлийг сааруулах боломжтой. Үүнд мэдээж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй” хэмээж байв. Via Ulaanbaatarmn