“Европын Хөрөнгө Оруулалтын Банк”-ны Хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн ноён Самуэл Мигэл Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд төслийн шинэ дэд төвүүдийн хэрэгжилттэй танилцаж цаашид “Европын Хөрөнгө Оруулалтын Банк”-аас Улаанбаатар хотод хийх хөрөнгө оруулалтын талаар санал солилцлоо
“Европын Хөрөнгө Оруулалтын Банк”-ны Хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн ноён Самуэл Мигэлийг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар хүлээн авч уулзалт зохин байгууллаа. Уг уулзалтад Европын Холбооноос Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны багийн ахлах хатагтай Адриэн Моургиүс, менежер ноён Евгени Фараза, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн ноён Арнауд Хэкманн, Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга М.Аясгалан, Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцов.
Уулзалтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн Банк, Орон Сууцны Бодлогын Газар болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл төслийн хүрээнд шинэ дэд төвүүдэд хийгдэж байгаа нийгмийн барилга байгууламжууд, дэд бүтцийн шугам сүлжээ болон Улаанбаатар хотын усны салбарт оруулж буй томоохон шинэчлэлийн ажлууд нийгэмд өндөр үр өгөөжтэйгөөр байж төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулсан юм.
Ноён Самуэл Мигэл Төслийн I үе шатны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж бүрэн дуусгаж, одоогоор төслийн II болон III үе шатны ажлууд үргэлжлэн хэрэгжиж байгаад баяртай байна цаашид Европын Хөрөнгө Оруулалтын Банк шинэ дэд төвүүдийн ажлуудыг болон Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх ажлуудыг дэмжиж ажиллах болно хэмээв.
Түүнчлэн Азийн Хөгжлийн Банк болон Европын Хөрөнгө Оруулалтын Банкны зүгээс Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын гэр хорооллын бүсэд урт хугацааны шинэчлэл хийж тухайн дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээг цогцоор бий болгож, орон сууц, нийгмийн барилга байгууламж, эдийн засгийн боломж, ажлын байр шинээр бий болгосон нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжсөн шинэ дэд төвүүдийг гэр хорооллын бүсэд бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж Төслийн нэгдүгээр үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай хэрэгжүүлж бүрэн дуусгаж, дэлхийн бусад хөгжиж буй орнуудад арвин туршлага мөн жим болж байгаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ.