Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” болон “Би Эф Эй Эс” ХХК, “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор клуб”, “Ай Ар Ай Эм” ХХК хамтран хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих техникийн туслалцаа”-ны төсөл 2021 оны 05 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд Сэлбэ дэд төв буюу Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо; Сүхбаатар дүүргийн 13, 14-р хорооны 159 гаруй бизнес эрхлэгчид бизнесийн сургалтууд болон зөвлөгөө үйлчилгээнд хамрагдлаа.
Мөн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, нийт 22 бизнес эрхлэгч шалгарч, тэдгээрээс эхний ээлжид 16 оёдлын бизнес эрхлэгч бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай оёдлын тоног төхөөрөмжийн дэмжлэгийг хүлээн авлаа.