Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр төслийн 1-р үе шатны хүрээнд хэрэгжиж буй буй “Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих техникийн туслалцаа”-ны төсөл нь 2021 оны 5 сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд Баянхошуу дэд төв буюу Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40-р хорооны 179 гаруй бизнес эрхлэгчид бизнесийн сургалтууд болон зөвлөгөө үйлчилгээнд амжилттай хамрагдлаа.
Мөн нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд нийт 46 бизнес эрхлэгч шалгарч, тэдгээрээс эхний ээлжид 28 оёдлын бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай оёдлын тоног төхөөрөмжийн дэмжлэгийг хүлээн авлаа. Тоног төхөөрөмж гардуулж өгөх үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэх нэгжийн дэд зохицуулагч Д.Энхтөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ш. Алтаншагай, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн нар оролцож, нийт бизнес эрхлэгчдэд амжилт хүслээ.