“Ур чадварыг хөгжүүлэх” олон улсын туршилтын төслийг 1.5 жил сунгахаар хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгууллаа
2022/06/28
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл хамтран хэрэгжүүлж буй “Ур чадварыг хөгжүүлэх” глобал төсөл 2023 оны 12-р сарыг дуустал 1.5 жилээр хэрэгжихээр дахин сунгагдаж, хамтын ажиллагааны Санамж бичиг зурлаа. Тус төсөл нь 2019 оноос хойш ажлын байран дээр дадлагажуулах сургалтыг хэрэгжүүлэх, дотооддоо мэргэшсэн ажилчдыг бэлтгэн нийлүүлэх зорилготой бөгөөд 2022-2023 оны хооронд дэд төвүүдийн иргэд болон төслийн бүтээн байгуулалтын гэрээт гүйцэтгэгч компаниуд руу чиглэгдсэн дараах үйл ажиллагаа, сургалтуудыг зохион байгуулахаар боллоо. Үүнд:
- Дэд төвийн барилгын салбарын туршлагатай, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээгүй иргэдийг барилгын 7 мэргэжлээр (сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл, гагнуур, мужаан, өрөг угсрагч) ур чадварын түвшинг тогтоох үнэлгээнд хамруулж, мэргэжлийн чадамжийн гэрчилгээг олгох
- УБХГХХХОДХ төслийн бүтээн байгуулалтын гэрээт гүйцэтгэгч компаниуд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг бий болгон хөгжүүлэх; мөн инженер техникийн ажилтнуудад үйлдвэрлэлийн дадлагажуулагчаар мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах
- Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бизнес инкубатор сургалтын төвүүд дээр дэд төвийн зорилтот бүлгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө үйлчилгээг зохион байгуулах
- Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдыг төслийн гэрээт гүйцэтгэгч компаниуд дээр үйлдвэрлэлийн дадлага сургалтанд хамруулах