АХБ-ны хяналт-шинжилгээ, үнэлгээний баг ажиллаж эхлэв
2017/02/14
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгөхөөр АХБ-ны хяналт-шинжилгээ, үнэлгээний дунд хугацааны баг манай улсад ирлээ.
Үнэлгээний багийг Улаанбаатар хотын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга бөгөөд төслийн захирал П.Баярхүү, Нийслэлийн Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд нар 2017 оны 2-р сарын 14-ний өдөр хүлээн авч уулзсан байна.
Уулзалтад төслийн зөвлөх компаниудын удирдлагууд оролцон ажлын явц, байдлаа танилцууллаа. Мөн төслийн зохицуулагч Д.Авирмэд төслийн ажлын явц болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулснаар үнэлгээний баг ажлаа эхлүүлжээ.