Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс нутаг хариуцсан Ерөнхий захирал хатагтай М.Тереза тэргүүтэй албаны төлөөллүүд төслийн ажлуудын явц, үр дүнгүүдтэй танилцаж, шинэ дэд төвүүдэд ажиллалаа
АХБ-ны Зүүн Азийн бүс нутаг хариуцсан Ерөнхий захирал хатагтай М.Тереза, АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн зөвлөх ноён Сафдар Парвез, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын дарга ноён Павит Рамачандран, болон Байгаль орчин, байгалийн нөөц, хөдөө аж ахуйн хэлтсийн захирал ноён Томас Панелла нар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд айлчлан төслийн явц, үр дүнгүүдтэй танилцлаа.
Айлчлалын хүрээнд Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор сургалтын төвийн нэг цэгийн үйлчилгээ, 240 хүүхдийн цэцэрлэг, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, 2 блок бүхий 20 айлын орон сууц, авто зам, үерийн хамгааллын далан суваг, тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн ажлуудын гүйцэтгэлтэй танилцав. Мөн Баянхошуу дэд төвд цаашид үзвэр үйлчилгээний төв бүхий Баянхошуу плаза барилга барихаар төлөвлөж, барилгын газрыг бүрэн чөлөөлсөн хэсэгт очиж барилгын зураг төсөл, төлөвлөлттэй танилцуулсан юм.
Төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд одоогоор Цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборын ажлуудыг гүйцэтгэж байна.