Азийн Хөгжлийн Банкны Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн ноён Раушанбек Маматкулов Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийг АХБ-наас хариуцан ажиллахаар түр томилогдон, ажлаа хүлээн авлаа
Өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн ноён Раушанбек Маматкуловыг төслийн зохицуулагч Д.Авирмэд төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьж ашиглалтад оруулсан Бизнес инкубатор сургалтын төвийн барилгад хүлээн авч тус барилгын үйл ажиллагаа болон төслийн явц үр дүнг бүрэн танилцуулав.
Ноён Раушанбек Маматкулов Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн талбарт барьж ашиглалтад оруулсан болон одоо үргэлжилж байгаа барилга угсралтын ажлуудтай танилцан, Төслийн 2, 3-р үе шатны ажлуудыг саадгүй явуулах тал дээр анхаарах цаашид шийдвэрлэх ажлуудын талаар Төсөл хэрэгжүүлэх нэгж болон зөвлөх багуудтай хуралдлаа.