Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын Хот төлөвлөлт, Нийгмийн салбарын хэлтсийн дарга ноён Асиф Чима Баянхошуу дэд төвд ажиллалаа Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын Хот төлөвлөлт, Нийгмийн салбарын хэлтсийн дарга ноён Асиф Чима болон Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн ноён Раушанбек Маматкулов нар Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Баянхошуу Бизнес Инкубатор сургалтын төвд ажиллаж, төслийн явц, үр дүн болон зарим шийдвэрлэх асуудлуудтай танилцуулан хэлэлцэв. Ноён Асиф Чима Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд зургаан шинэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг 3 үе шаттай хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, Монгол Улсад төдийгүй дэлхийн хөгжиж байгаа бусад олон улс оронд туршлага болон үлгэрлэж байгаад ихэд баяртай байгаа ба цаашид төслийн ажлыг илүү үр дүнтэй байх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
АХБ-ны төлөөллүүд Баянхошуу Бизнес Инкубатор сургалтын төвд ажиллаж, төслийн явц, үр дүн болон зарим шийдвэрлэх асуудлуудтай танилцлаа
2022/08/12