Дамбадаржаа болон Толгойт дэд төвүүдийн иргэдэд төслийн явцын мэдээлэл хүргэх уулзалтыг 2022 оны 9-р сарын 14, 15, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус уулзалтуудаар төслийн танилцуулга, Толгойт болон Дамбадаржаа дэд төвийн үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээлэл, барилга угсралтын үед анхаарах аюулгүйн зөвлөмжүүд, санал хүсэлтийн механизмын талаарх мэдээллүүд өгөгдсөнөөс гадна төслийн нийгэм, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд уулзалтад оролцогчдод замын хөдөлгөөний аюулгүй байдлын зааварчилгаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга замуудын тухай сургалт хийгдлээ.
Уулзалтад нийт 80 орчим иргэд оролцсон бөгөөд урилгаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс холбогдох мэргэжилтнүүд оролцож, хамтран ажиллаа.