Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн хот төлөвлөлт, нийгмийн салбарын хэлтсийн нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Хён Жу Юн, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын жендэрийн зөвлөх Г.Саранзаяа нар төслийн нийгмийн хөгжил болон жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.
Айлчлалын хүрээнд төслийн 1-р үе шатны Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн автозам, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, 240 хүүхдийн цэцэрлэг болон бизнес инкубатор сургалтын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, үр шим хүртэгчид болон ашиглагч байгууллагуудтай уулзалт хийлээ. Мөн төслийн 2 болон 3-р үе шатны нийгмийн хөгжлийн болон жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, төслийн жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд цаашдаа дэд төвүүдийн иргэд, хүүхэд, залуучууд руу чиглэсэн хүүхэд хамгаалал, архидалтын эсрэг арга хэмжээ болон залуучуудын оролцоог хангах талаар ажиллах төлөвлөгөө гаргаж ажиллах тухай санал солилцлоо.