Азийн хөгжлийн банкны (АХБ) Зүүн Азийн бүсийн хот төлөвлөлт, нийгмийн салбарын мэргэжилтэн Жинчиан Чэн УБХГХХХОДХ төслийн 1-р үе шатны Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдийн иргэдийг чадваржуулах зорилготой АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь” болон “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх нь” техникийн туслалцааны төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
“Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь” төсөл нь 2021 оны 5 сараас эхлэн хэрэгжсэн бөгөөд энэ хугацаанд нийт давхардсан тоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 1357 бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид бизнесийн болон санхүүгийн сургалтад хамрагдсан бөгөөд сургалтад оролцогчдын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, нийт 67 бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлээд байна. Төсөл хариуцсан мэргэжилтэн Жинчиан Чэн төслийн хэрэгжилттэй танилцаж, үр шим хүртэгчдийн ажлын байртай очиж танилцсанаас гадна, шинээр байгуулагдсан 2 оёдлын хоршооны гишүүдтэй уулзалт хийж, Баянхошуу дэд төвийн Бизнес Инкубатор төвд зохион байгуулагдсан төслийн нийт үр шим хүртэгчдийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Мөн 2022 оны 5 сараас хэрэгжиж эхэлсэн “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн багийнхантай төслийн төлөвлөгөөний тухай ярилцаж, Баянхошуу, Сэлбэ дэд төвөөс сонгогдсон 11 Залуу манлайлагчтай уулзалт хийж, залуучууд өөрийн амьдарч буй орчин тойрноо ямар байгаасай гэж хүсдэг талаар санал солилцож, Залуу манлайлагч хөтөлбөрийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.