“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төслийн Удирдах Хороо хуралдав.
2022/12/01
“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн Удирдах хороо 2022 оны 11-р сарын 30-ний өдөр хуралдав. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч бөгөөд Төслийн Удирдах хорооны дарга Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд Төслийн захирал Г.Ганхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд болон удирдах хорооны гишүүд 90%-ийн ирцтэйгээр оролцов.
ТУХ-ны энэ удаагийн хуралдаанаар, төслийн 2 болон 3-р үе шатны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэлээ.