Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс хариуцсан захирлуудын зөвлөл Монгол улсад айлчлан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хэрэгжилтийн явц болон үр дүнтэй танилцлаа.
Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс хариуцсан ерөнхий захирал хадагтай Эмми Лэүнг 2018 оны 6 дугаар сард Монгол улсад ажлын айлчлал хийж “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хэрэгжилтийн явц болон “Орлогод нийцсэн орон сууц ба хотын шинэчлэл” төслийн бэлтгэл ажилтай танилцан санал, зөвлөмж өгсөн байна.
Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс хариуцсан ерөнхий захирал хадагтай Эмми Лэүнг болон гүйцэтгэх захирал Мишэл Страусс нар төсөл хэрэгжих талбар болох Сэлбэ дэд төвд 2018 оны 6-р сарын 13-ны өдөр зочлон, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцаар зочилжээ. Энэ үеэр хадагтай Эмми Лэүнг төслийн багийнханд орлогод нийцэх орон сууц ба хот шинэчлэлийн төслийн туршилтын дэд төслийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, амжилт хүслээ.