“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зүгээс дэд төвүүдийн иргэдэд төслийн явцын мэдээлэл түгээх, хүүхэд залуучуудыг чадавхжуулах зорилгоор “Бүтээлч тархи сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-тай хамтран Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвүүдэд хамрагдах нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9 болон 12-р ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил сонголтын цогц сургалт, өдөрлөгийг 2 үе шаттайгаар зохион байгуулж дууслаа. Энэхүү үйл ажиллагаанд 67, 76, 105, 124, 35, 37, 58-р сургуулийн нийт 1860 сурагчид, 1000 орчим эцэг эх, асран хамгаалагчид хамрагдан, мэргэжил сонголтын цогц үнэлгээ, мэдээлэл, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын үр дүн, явцын мэдээлэл, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил мэргэжлийн онцлог, мэргэжлийн коллежийн танилцуулга зэрэг олон талын мэдээллээр хангагдлаа.
Сургалт, үйл ажиллагааны хүрээнд мэргэжил сонголтын чиглэлээр сэтгэлзүйн тест-оношилгоо болон сургалтаар дамжуулан сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг, туслалцаа үзүүлэх мөн тэдний эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх арга замыг таниулах зорилгоор 3 үе шат бүхий сэтгэлзүйн оношилгоо, сургалт, өдөрлөгийг зохион байгуулав.
Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн явц, үр дүнгийн танилцуулга хийгдэхийн зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд оролцож өөрийн мэргэжлийн онцлог, ажлын туршлагаас сурагчидтай хуваалцав. Сургуулиудын хүсэлтээр Техник Технологийн Политехник Коллеж, Барилгын Политехник Коллежийн сургалтын менежерүүд оролцон эцэг эх, асран хамгаалагч нарт танилцуулга мэдээллийг хийлээ.