Хөтөлбөрийн 2-р үе шат, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хүргэх шат дараалласан уулзалтуудыг Дамбадаржаа дэд төвийн иргэд, хороодын албан хаагчдад 2023 оны 3, 4-р саруудад зохион байгууллаа. Тус уулзалтуудад Төсөл хэрэгжүүлэх нэгжийн болон зөвлөх багийн инженер, техникийн ажилчид, гэрээт гүйцэтгэгч компаниудын төслийн менежерүүд оролцож, Дамбадаржаа дэд төвд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын танилцуулга, үерийн хамгаалалтын далан сувгийн барилга угсралтын ажлын явц, энэ оны ажлын төлөвлөгөө, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлын төлөвлөгөө, бэлтгэл ажлын талаар танилцуулга хүргэхийн зэрэгцээ барилга угсралтын явцад гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс иргэдэд аюулгүй байдлын зааварчилгаа, олон нийтийн оролцоотой хяналт, төслийн санал хүсэлтийн механизм, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт зэрэг олон талт мэдээлэл, сургалтыг өгч санал солилцов. Нийт 170 гаруй иргэд, албан хаагчид хамрагдаж, төслийн явцын мэдээллийг авлаа.
Дамбадаржаа дэд төвийн иргэд болон хороодын албан хаагчдад төслийн явцын мэдээлэл хүргэх уулзалтуудыг зохион байгууллаа
2023/05/15