Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл, Хүүхдийг Ивээх Сан хамтран “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” нь төслийг 2022-2023 оны хооронд хэрэгжүүлэн өнөөдөр төслийн үр дүнгээ тайлагналаа.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн захирал Г.Ганхүү, төслийн зохицуулагч Д.Авирмэд, Хүүхдийг ивээх сангийн удирдлагууд, болон төсөлд хамрагдсан залуус оролцлоо.
“Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдийн 11 хорооны залуучуудын дунд нийгэм эдийн засгийн төлөв байдлын талаарх ойлголтыг сайжруулах, залуучуудын оролцоог хангах орчныг нэмэгдүүлэх, хот төлөвлөлт, хөдөлмөрийн зах зээл болон жендерийн нөхцөл байдлын тойм судалгаа, бүтээн байгуулалт, засаглалд дэд төвүүдийн залуучуудын оролцооны арга барилыг турших, залуусын оролцоотой бичил төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийсэн байна.
Үр дүнгийн уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ “залуусын оролцоог хангасан уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамт олонд мөн оролцогч хүүхэд залууст талархал илэрхийлье, дэд төвүүдэд дэд бүтэц, нийгмийн барилга байгууламж бий болгох нь чухал хэдий ч, оршин суугаа иргэд, хүүхэд залууст зориулсан бүтээн байгуулалт хэрэгтэй. Иймч учраас Баянхошуу дэд төвд Спорт цогцолбор, амарч зугаалах Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлж, үр дүнд дэд төвийн хүүхэд залуус хотын төвд байгаа бүхийл үйлчилгээг дэд төвөөс авдаг болохын тулд ажиллаж байна” хэмээв.