Азийн Хөгжлийн Банкны хөндлөнгийн аудит "Deloitte" байгууллагаас төслийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа
2023/10/03
Энэ хүрээнд төслийн ерөнхий инженер Г.Жанлавцогзол Азийн Хөгжлийн Банк болон хөндлөнгийн аудит "Deloitte" байгууллагын төлөөллүүдэд төсөл хэрэгжилтийн талаар товч танилцуулав.
Төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвд барьсан Бизнес инкубатор төв, 261-р цэцэрлэг, 20 айлын орон сууц, мөн төслийн II үе шатны хүрээнд хийгдэж буй барилга угсралтын ажлууд болох Баянхошуу дэд төвийн 650 хүний суудалтай Спорт цогцолборын барилга, 126 айлын түрээсийн орон сууцны барилга угсралтын явцтай танилцан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.