Азийн Хөгжлийн Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирал Диокно Сикат, гүйцэтгэх захирал Шигео Шимизү, EARD-ийн ерөнхий захирал М.Тереза Хо,EARD-ийн зөвлөх Келли Бирд, санхүүжилтийн түншлэлийн ахлах мэргэжилтэн Үшио Ташибу, Рина Риччи Лопез-Толентино, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин, хот байгуулалтын ахлах мэргэжилтэн ноён Раушан Маматкулов болон Сангийн яамны төлөөлөл Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатны Баянхошуу дэд төвд ажиллалаа.
Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд бүрэн гүйцэтгэж дууссан. Харин одоогоор дараагийн үе шат болох Толгойт, Дамбадаржаа дэд төвүүдийн бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцан ажиллав.
Зөвлөлийн гишүүд дэд төвд барьсан 240 хүүхдийн цэцэрлэг болон Бизнес инкубатор сургалтын төвөөр зочилж төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудтай танилцуулж дэд төвд бизнес эрхлэгч иргэлтэй уулзав. Энэ үеэр иргэд төсөлд хамрагдан бичил бизнесийн туслалцаа авч тоног төхөөрөмжөөр хангагдан бизнесээ өргөжүүлэн хөгжүүлж байгаа талаар хуваалцлаа.