Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч дарга, НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү, Хууль, дотоод хяналтын албаны дарга С.Цэдэнсодном болон бусад албаныхан 2018 оны 08-р сарын 08-ны өдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийн хүрээнд барьж буй
1. Төв цэвэрлэх байгууламжийн аеротенкын бетон хийцийн засвар шинэчлэлийн ажилтай танилцлаа Улаанбаатарчуудын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг бөгөөд үүний тулд анхдагч бохир хүлээж авах дөрөв, хоёрдогч бохир усыг цэвэршүүлэх таван тогоо бүхий тунгаагуур ажилладаг юм байна. Анх байгуулагдсанаас хойш тоног төхөөрөмжийн сайжруулалтын засварууд хийгддэг ч аеротенкийн бетон хийцийн засвар огт хийгдээгүй байна. Одоогийн байдлаар 1-р аэротенкийн засвар бүрэн хийгдэж, хоёрдугаар аэротенкийн засварын ажил 50 хувьтай байна. Засвар хийгдсэнээр биологи цэвэрлэгээ сайн хийгдэх нөхцөл бүрдэх аж,
2.Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Баянхошуу дэд төвд баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын явцтай танилцсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компаниудын төлөөлөлд хандан ажлын явцыг түргэвчилж, заасан хугацаандаа, чанартай барилга хүлээлгэн өгөхийг үүрэг болгов. Мөн Баянхошуу дэд төвд хийж буй 2.3 км урт үерийн далангийн ажилтай танилцлаа. Тус ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 хувьтай байгаа. Тендерийн хугацаанд ажил бүрэн амжиж дуусна гэдгийг гүйцэтгэгч “Хангилцаг” ХХК-ийн ерөнхий иженер хэлж байлаа.
Үүний дараа Улаанбаатар хотын Тасганы овоон дээрх усан сангаас 3, 4 дүгээр хорооллын усан сан баруун дүүргийн насос станц хүртэлх 8070 метр урттай ф600мм-ын цэвэр ус дамжуулах гол шугамын барилга угсралтын ажилтай танилцаж, нийслэлийн зүгээс газар чөлөөлөлтийн ажил дээр тусалж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Төсөл нийт 3 үе шаттайгаар 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, нэгдүгээр шатны хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх юм.
Цаашид Баянхошуу дэд төвд:
1. Дэд төвийн инженерийн хангамжийн шугам сүлжээ ажлын явц
a. Автозам -6.57 км
b. Дулааны шугам-7.6 км
c. Усан хангамж-5.0 км
d. Ариутгах татуурга- 8.8 км
2. Усан сан
a. Усан сан- 1000м3
b. Насос станц
c. 3.61 км урт ус дамжуулах шугам суурилуулахаас 2 км орчмыг хийж гүйцэтгээд байна.
3. Үерийн далан - 2.3 км урт далангийн ажлын 1080м урттайг хийж гүйцэтгээд байна.
/далангийн дагуу Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болон сагсны талбай барьж тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн./
4. Төвлөрсөн дулаанд холбох ажил
a. Дулааны 11И магистраль шугамын өргөтгөлийн ажил Москва хорооллоос Содон хороолол хүртэлх хуучин шугамын буулгалтын ажил бүрэн хийгдэж, шинээр хийх шугамын тэвш, сувгийг суурилуулж, яндан хоолойг угсрахад бэлтгэж байна.
b. Ханын материалаас Баянхошуу дэд төв хүртэлх шинээр хийгдэх дулааны шугамын зураг төслийн ажил хийгдэж байна.
5. 240 хүүхдийн цэцэрлэг болон Бизнес инкубатор, МСҮТ барилга
- 2 барилгын суурийн ажил бүрэн дуусаж, 2-р давхрын цутгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Энэ ондоо байнгын ашиглалтад оруулж, хүлээлгэж өгнө.