“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн “Дэд төвийг хөгжүүлэх институц, чадавхыг бий болгох” зөвлөх үйлчилгээний баг дэд төвүүдийг цаашид тогтвортой хөгжүүлэх механизмыг бий болгох, институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ гэр хорооллыг хөгжүүлэхэд жишиг болохуйц загвар төслийн төлөвлөлтийн санал гарган ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд сонгогдсон Сэлбэ дэд төвийн “В1” блок буюу ЧД-ийн 18-р хорооны Яргайтын 33-р гудамж орчмын 9,6 га газрыг хөгжүүлэх барилгажилтын төслийг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ (НХТСИ)-тэй гэрээлэн боловсруулж байна. Уг барилгажилтын төслийн төлөвлөлтийн концепцийг тухайн блокийн оршин суугч, газрын эздэд танилцуулж, санал солилцох зорилгоор 2023 оны 11-р сарын 11-ний өдөр 2 удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийт 85 газрын эзэд оролцож барилгажилтын төслийн эхний саналтай танилцсан ба төлөвлөлтөд саналаа тусгуулж идэвхтэй оролцлоо.
НХТСИ-ийн өмнө хийсэн судалгаагаар В1 блокийн 161 нэгж талбарын газрын эздийн 88,8% нь дахин хөгжүүлэх төслийг дэмжинэ гэж саналаа өгсөн бол энэ удаагийн зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн мөн дийлэнх нь төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын үр дүнд иргэд ил тод мэдээллээр хангагдсанаас гадна фейсбүүк группэд нэгдэж цаашид төлөвлөлтийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авах, санал солилцох боломжтой боллоо. ил тод мэдээллээр хангагдсанаас гадна фейсбүүк группэд нэгдэж цаашид төлөвлөлтийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авах, санал солилцох боломжтой боллоо.