“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн III үе шат болох “Толгойт дэд төв”-ийн хүрээнд төлөвлөж буй ажлуудыг танилцуулах, цаашдын хамтын ажиллагаа болон дэд төвийг хөгжүүлэх асуудлаар зөвлөлдөх, санал солилцох уулзалтыг 2023 оны 11 сард төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохион байгууллаа. Уг уулзалтаар төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, цаашид төлөвлөж буй ажлууд, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хийгдэж буй сургалтууд, Нийгмийн хамгаалал болон жендерийн талаар баримталж буй бодлого, хийгдэж буй ажлуудыг Төслийн зохицуулагч Д.Авирмэд болон холбогдох мэргэжилтнүүдэд танилцууллаа.
Уулзалтад Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35-р Хороодын Засаг дарга нар, Хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтан нар, Толгойт дэд төвийн хил дотор орсон хэсгүүдийг хариуцсан хэсгийн ахлагч нар хамрагдаж мэдээлэл авч, оролцогчдын зүгээс тавьсан асуултад төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүд болон зөвлөх багийн мэргэжилтнүүд хариулт өгч ажиллалаа.