Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зүгээс Сэлбэ дэд төвийн "Иргэдэд мэдээлэх төв"-ийн байрны 1-р давхрыг бүрэн засварлан шинэчилж, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглон хүлээлгэн өглөө
Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах 14 давхар байрны нэгдүгээр давхар өмнө нь ашиглалтын шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байсныг Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зүгээс тухайн байрны 1-р давхрыг иж бүрэн засварлан, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглон Нийслэлийн орон сууцны корпорацад хүлээлгэн өгөх үйл ажиллагаа зохион байгуулав.
Үйл ажиллагаанд Нийслэлийн Орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Төслийн захирал бөгөөд Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд болон төслийн зөвлөх багийн ахлах Б.Чинзориг нар оролцлоо.
Уг "Иргэдэд мэдээлэх төв" нь цаашид Сэлбэ дэд төвд барих 12,000 орон сууцны төслүүдэд хамрагдах иргэд, оршин суугчдад мэдээлэл хүргэх төв болон ажиллах юм.