Захиалагчийн хяналтын гэрээ байгууллаа
2018/08/01
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газартай хамтран төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаар 2018 оны 7-р сарын 31-ны өдөр нийт 8 төрлийн "Захиалагчийн хяналтын гэрээ"-д гарын үсэг зурлаа.
Ингэснээр төслийн I шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаандаа чанартай гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлэх юм.