Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд, төслийн ерөнхий инженер Г.Жанлавцогзол болон бусад инженерийн багийнхан 2018 оны 8-р сарын 31-ны өдөр төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд хийж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, дулаан хангамж болон үерийн далангийн ажлуудын явц, гүйцэтгэлийн байдалтай танилцан хяналт тавьж ажиллаа.
Эхлээд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээн Сэлбэ дэд төвд барьж буй үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явц гүйцэтгэлтэй танилцсан юм. Ажлын явц одоогийн байдлаар 85 хувьтай хэрэгжиж байгаа юм.
Мөн төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр хангах, Сэлбэ дэд төвийн иргэдийн оролцоотойгоор барьж буй 26.68 Мвт хүчин чадал бүхий дулааны станцын барилгын явц байдалтай танилцав.
Төслийн Зохицуулагч Д.Авирмэд гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хандан дулааны станцын барилгын ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч байгааг анхааруулж ажлыг эрчимжүүлж гүйцэтгэлийн чанарыг сайжруулах үүрэг өглөө. Олон Улсын зээлийн гэрээгээр хэрэгжүүлж буй уг барилгын ажлыг хугацаанд нь хамгийн гол нь чанартай сайн гүйцэтгэх шаардлагатайг мөн санууллаа.