“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн багийнхан НИТХ-ын төлөөлөгчдөд төслийн явцын талаарх танилцуулах уулзалтыг 2017 оны 5-р сарын 02-ны өдөр хийлээ.
Уулзалтад НИТХ-ын дарга Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Төслийн багийг төлөөлж Төслийн захирал П.Баярхүү, төслийн зохицуулагч Д.Авирмэд болон төслийн дэд зохицуулагч Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа нар, АХБ-ыг төлөөлж Хот төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Арнауд Хекман болон төслийн зөвлөх багийн ахлагч нар оролцлоо.
АХБ-ны мэргэжилтэн Арнауд Хекман “Төслийн хүрээнд бий болох инженерийн дэд бүтэц нь АХБ-наас хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буй орлогод нийцсэн орон сууц ба хот шинэчлэлийн төсөлд чухал ач холбогдолтой төдийгүй эдгээр төслүүдийг зөв зохицуулж, уялдуулсанаар төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. НИТХ-ын гишүүд төслийн танилцуулах уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Дэд төвийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг Зөвлөх багийн дэд ахлагч З.Туяа танилцуулав
Төслийн нийгэм, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх арга замын талаар санал солилцлоо