Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн.
Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Төслийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газар нутгийг хамарч байгаа бол Төслийн II үе шатны хүрээнд Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүдийг бий болгоно.
Төслийн II үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвд баригдах дулааны шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, бараа тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулах ажлын Олон Улсын өрсөлдөөнт тендерт Janghan-Odcon-KDHEC нарын Монгол, БНСУ-ын компаниудын түншлэл шалгарч 2018 оны 10-р сарын 12-ны энэ өдөр гэрээнд гарын үсэг зурлаа.