Азийн Хөгжлийн Банкны захирлуудын зөвлөлийн даргын зөвлөх ноён Сомкид Боонлолиар болон ноён М.Дэвараж нар Монгол улсад айлчлан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц болон үр дүнтэй танилцлаа.
Зочид “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” -ийн хэрэгжилтийн явц болон 2018 онд хийж гүйцэтгэн МУ-ын комисс, ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгсөн зарим бүтээн байгуулалтын ажлуудтай танилцан санал, зөвлөмж өгсөн байна.
Азийн Хөгжлийн Банкны захирлуудын зөвлөлийн даргын зөвлөх ноён Сомкид Боонлолиар болон ноён М.Дэвараж нар эхлээд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа, хүүхдүүдийн сурч буй орчин нөхцөлтэй танилцлаа. Ноён Сомкид Боонлолиар хэлэхдээ төслийн хүрээнд хүүхдийн сурч хүмүүжих орчин нөхцөл сайтай тав тухтай цэцэрлэг ашиглалтад оруулсанд баяртай байна ялангуяа цэцэрлэг бүтэн камержуулсан нь багш хүүхдүүд хооронд харилцааг хянахаас гадна хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж буй хэрэг байна хэмээсэн бол ноён М.Дэвараж уг цэцэрлэг дулаан алдагдал багатай, 3 давхар шилэлгээтэйгээс гадна гадаа талбайг ногоон эко байхаар төлөвлөсөн нь саашаалтай байна хэмээв.
АХБ-ны захирлуудын зөвлөлийн даргын зөвлөхүүд цааш төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьж буй МСҮТөвийн ажил мөн Баянхошуу дэд төвд барьж ашиглалтад оруулсан үерийн далан хамгааллын сувгийн ажилтай газар дээр очиж танилцсан бөгөөд зөвлөхүүд төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа эхнээсээ ашиглалтад оруулан дэд төвийн иргэдэд үр дүнтэй байгаад талархалтай байгаагаа илэрхийлэн цаашдын ажилд амжилт хүслээ.