Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
2019/02/01
Азийн Хөгжлийн Банк Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар, ялангуяа Улаанбаатар хотод хэрэгжүүлүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн талаар Иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлэл өгөх зорилгоор “Утааны эсрэг ээж аавууд” болон “Ger Community Maping Center” ТББ-ын төлөөлөлтэй уулзах уулзалтыг 2019 оны 02-р сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар Азийн Хөгжлийн Банк болон Төслийн Удирдах Алба хөтөлбөрийн зорилт зорилгын талаар танилцуулж, хөтөлбөрийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.