“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөр-ийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн.
Хөтөлбөр 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжинэ. Хөтөлбөрийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газар нутгийг хамарч байгаа бол II үе шатны хүрээнд Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүдийг бий болгохоор батлан ажиллаж байна.
Хөтөлбөрийн III-р үе шатны ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн бөгөөд өнөөдөр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөр-ийн зохицуулагч Д.Авирмэд, АХБ-ны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хэкманн болон ICT олон улсын зөвлөх компанийн багын ахлах Грегори Ж.Кемп болон бусад алба хаагчид III үе шат хэрэгжүүлэх талбайн судалгаа хийлээ.