Төслийн удирдах хорооны 2019 оны анхдугаар хурал боллоо
2019/02/18
“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн Удирдах хорооны 2019 оны анхдугаар хуралдаан 02 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар Төслийн 1 болон 2-р үе шатны бүтээн байгуулалтын ажлуудын хэрэгжилтийн явцтай танилцаж, төслийн 2019 оны үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөөг хэлэлцэн баталлаа. Мөн төслийн 1-р үе шатанд хэрэгжүүлж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн явцтай танилцаж, Нийслэлийн газрын албатай хамтран уг ажлыг эрчимжүүлжүүлэх үүрэг өглөө.