Азийн хөгжлийн банкны хяналтын багынхан дэд төвүүдийн талбай дээр ажиллаа.
2019/03/25
Азийн хөгжлийн банкны хяналтын баг 03-р сарын 25-29-ний өдрийн хооронд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Хяналт багын ажлын хүрээнд Манила дахь Азийн хөгжлийн банкны газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн Висвианатан Рамасубраманиан төслийн I, II шатны хүрээнд дэхь газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажлын явцтай танилцан Сэлбэ болон Дамбадаржаа дэд төвүүдийн талбай дээр хяналт тавин ажиллаа.