Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
УБ хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагын баримт бичигт хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган УБ хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн.
Хөтөлбөр 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Хөтөлбөрийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га), Хөтөлбөрийн II үе шатны хүрээнд Дамбадаржаа (62 га), Дэнжийн мянга (109 га) газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдийг бий болгоно. Одоогоор хөтөлбөрийн I үе шат 69.86%-тай хэрэгжиж байна.
Харин хөтөлбөрийн III үе шатны хүрээнд ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил эхэлсэнтэй холбоотойгоор Төсөл хэрэгжүүлэх нэгжээс Сонгинохайрхан дүүрэг болон хороодын холбогдох мэргэжилтнүүд, хэсгийн ахлагч нартай зөвлөлдөх уулзалт семинар зохион байгууллаа.
Уулзалтад нийт 40 орчим төлөөлөл оролцож, тухайн орон нутгийн өнөөгийн инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдийг газрын зурагт буулган, онцлог давуу тал, тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэж хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлов.
Бүтээн байгуулалтын ажил эхлүүлэн хэрэгжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагууд болоод иргэдийн санал дэмждэг чухал байдаг. орон нутгийн төлөөлөл уулзалт семинарт идэвхи санаачлагатай оролцож уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө.