Улаанбаатар хотын ЗДТГ, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийн дэмжих “Миний гэр-Миний хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн СХД-ийн 67, 76, 105 дугаар сургуулийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль орчин-урлагийн боловсролыг олгох зорилготой дахивар хог хаягдлаар гар урлалын бүтээл хийх сургалтыг зохион байгуулсан. Мөн нийслэлийн 261-р цэцэрлэгийг хог хаягдлыг дахин зөв зохистой ашиглах замаар байгаль орчин; ээлтэй жишиг цэцэрлэг болгох, тус цэцэрлэгийн багш ажилтан, эцэг эхэд цаасан шуумалын аргаар гар урлалын бүтээл хийн, бүтээлээ зах зээлд борлуулж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг олгох сургалтын зохион байгуулсан.
Тус сургалтанд хамрагдсан эцэг эх, багш, сурагчдын цаасан шуумал болон дахивар хог хаягдлаар хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг 2019 оны 6 сарын 1-ний өдөр 11:00 цагт “Миний гэр-Миний хот” хүүхдийн баярын өдөрлөгөөр танилцуулах гэж байна.
“Миний гэр-Миний хот” хүүхдийн баярын үеэр гар урлалын бүтээлийг танилцуулахаас гадна СХД-ийн 7,8,9,10,28-р хорооны иргэдэд гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийг танилцуулна.
ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭД ТӨСӨЛ