Улаанбаатар хотын ЗДТГ, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийн дэмжих “Миний гэр-Миний хот” хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 4-р сараас эхлэн нийслэлийн СХД-ийн 67, 76, 105 дугаар сургуулийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль орчин-урлагийн боловсролыг олгох зорилготой дахивар хог хаягдлаар гар урлалын бүтээл хийх болон нийслэлийн 261-р цэцэрлэгийг хог хаягдлыг дахин зөв зохистой ашиглах замаар байгаль орчинд ээлтэй жишиг цэцэрлэг болгох, тус цэцэрлэгийн багш ажилтан, эцэг эхэд цаасан шуумалын аргаар гар урлалын бүтээл хийн, бүтээлээ зах зээлд борлуулж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг олгох сургалтыг амжилттай зохион байгуулсан.
Тус сургалтанд хамрагдсан ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн багш нар цаасан шуумал болон дахивар хог хаягдлаар хийсэн гар урлалын бүтээлээ ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалаах өдөр буюу 2019 оны 6 сарын 1-ний өдөр олон нийтэд танилцууллаа. Мөн “Миний гэр-Миний хот” хүүхдийн баярын үеэр гар урлалын үзэсгэлэнгээс гадна СХД-ийн 7, 8, 9, 10, 28-р хорооны иргэдэд гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийн мэдээллийг өргөнөөр хүргэлээ.