Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2019/06/27
“Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн II үе шатны хүрээнд Эдийн засгийн боломж, хотын дэд бүтцийн үйлчилгээний хангамж бүхий эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие даан хөгжих Дамбадаржаа дэд төвийн суурийг тавих бөгөөд Дамбадаржаа дэд төвийн иргэдэд зориулсан “Орон нутгийн хөгжлийн төв”-ийг барьж байгуулахаар төлөвлөж байна.
Иймд тус барилга байгууламжийг харъяаллын дагуу цаашид тогтвортой хариуцах байгууллага болох Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газартай 2019 оны 06-р сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.