Азийн Хөгжлийн Банкны Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саеед 2019 оны 06-р сарын 10-ний өдөр "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн Үерийн далан сувгийн ажил, 240 хүүхдийн цэцэрлэг болон Бизнес инкубатор сургалтын төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцав.
Эрхэм дэд ерөнхийлөгчийг дагалдан Азийн Хөгжлийн Банкны Хот төлөвлөлтийн багын ахлах Арнауд Хэкмэнн болон Азийн Хөгжлийн Банкны Манила дахь хот төлөвлөлтийн мэргэжилтэн Linh Le нар зочилсон бөгөөд зочдыг Төслийн зохицуулагч Д.Авирмэд хүлээн авч төслийн ажлуудын явц гүйцэтгэлийн талаар танилцууллаа.
Энэ хүрээнд ноён Ахмед М.Саеед дэд төвийн иргэд оршин суугчидтай уулзан тэдний гэрээр зочилж санал сэтгэгдлийг нь сонслоо.
Иргэд, төсөл хэрэгжсэнээр олон давуу тал бий болж байгаа талаар дурьдан, дэд төвд авто зам, нийгмийн байгууламжууд, цэвэр бохир усны шугам, төрийн үйлчилгээ гээд хотын төвд байгаа бүхийл зүйлийг цогцоор шийдэж, иргэдийг үнэ төлбөргүй сургалтад хамруулж ажлын байраар хангах дэд төсөл хэрэгжих болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаа талаар халуун дотно яриа өрнүүлсэн юм.
Ноён Ахмед М.Саеед хэлэхдээ "Төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж төвлөрлийг сааруулах, дэд төвийн иргэд оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах суурь инженерийн дэд бүтцийн ажлууд хийхийн зэрэгцээ гэр хорооллын иргэдэд нэн хэрэгцээтэй байгаа нийгмийн байгууламжуудыг бий болгож байна.
Цаашид төлөвлөсөн олон ажлууд бий, иргэд өөрсдөө дэд төвийн бүтээн байгуулалтын ажлууд дээр хяналт тавин хамтран ажиллаж, оролцоогоо нэмэгдүүлбэл илүү үр дүнд хүрэх болно хэмээгээд том бүтээн байгуулалтыг өрнүүлж буй алба хаагчдад ялангуяа төслийг дэмжин оролцож буй иргэдэд талархаж байгаагаа илэрхийллээ.