Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудтай уялдаатай Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулан төслийн танилцуулах уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга, Хот байгуулалт хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, УСУГ-ын Ерөнхий инженер Ж.Дагвасүрэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Авто зам хөгжлийн газар, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Амгалан дулааны станц ХХК болон холбогдох яамдын нийт 50 гаруй төлөөлөл оролцлоо.
Төслийн зохицуулагч Д. Авирмэд уг үйл ажиллагааг нээн төслийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, үр дүнгийн талаар танилцуулсан. Төслийн 2-р үе шатны ‘CS01: Инженерийн нарийвчилсан зураг төсөл болон барилга угсралтын хяналтын зөвлөх үйлчилгээний баг’, ‘CS02: Төсөл хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээний баг’-аас цаашид хийгдэх ажлууд болон шийдвэрлэх асуудлуудыг мөн танилцуулав. Түүнчлэн АХБ-ны Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн зөвлөх Б.Чинзориг илтгэл тавьж уулзалтын төгсгөлд оролцогч талууд хооронд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүний үр дүнд нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд төсөл хэрэгжүүлэх нэгжийг дэмжин хоорондын уялдаа холбоогоо сайжруулан ажиллахаар боллоо.